ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЕБС-ИУДЫН ДУНД ЗОХИОГДДОГ "НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ 2016" ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

Нэмэгдсэн: 2016-11-22 12:58:14

Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадлага эзэмшүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Ногоон гэрэл-Цагаан шугам 2016" тэмцээн өнөөдөр Хан-Уул дүүргийн Соёлын ордонд эхэллээ.

Тус тэмцээнд Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаагаа явуулдаг Ерөнхий боловсролын 12 сургуулийн 3-5 дугаар ангийн нийт 144 сурагчид оролцож байна. Тэмцээнийг нээж Хан-уул дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган хэлсэн үгэндээ "Хан-уул дүүргээс замын хөдөлгөөний дүрмийг хүүхдүүддээ таниулах, сурталчилах, замын хөдөлгөөний ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор "Ногоон гэрэл-Цагаан шугам", "Замын хөдөлгөөний цагаан толгой" хэмээх тэмцээнүүдийг бага насны нийт 22 мянган хүүхдүүддээ сурталчилан таниулах зорилгоор зохион байгуулж ажиллаж байна. Үүнээс гадна сургуулийн насны хүүхдүүдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд School policе үйл ажиллагааг сургууль болгон дээр ажиллуулж байгаа. Энэ үйл ажиллагааг сургуулийн захиргаа эцэг эхчүүдтэй хамтран хийдэг нь их үр дүнтэй ажлын нэг болж байна. Ингээд тэмцээнд оролцож байгаа нийт хүүхдүүддээ амжилт хүсье." хэмээлээ. Тэмцээнийг Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн ахлах дэслэгч н.Эрдэнэбат, Замын цагдаагийн хэлтсийн ахлах зөвлөх М.Батчимэг, дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн н.Ундрах, Боловсролын хэлтсийн мэргэжилтэн н.Лхагвадэмбэрэл, Улаан загалмайн хорооны арга зүйч н.Гүнболд нар шүүн явуулах юм. Тэмцээн 

1. Гэрийн даалгавар

2. Мэндчилгээ 

3. Хамтдаа 

4. Буухиа

5. Урлагийн тоглолт гэсэн төрлөөр зохион байгуулагдаж байна. 123
123

123

123

123

123

123

123

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл