ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 3 ДУГААР ХОРООНООС "НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ"-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нэмэгдсэн: 2016-11-22 12:16:25

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 3 ДУГААР ХОРООНООС

Хан-уул дүүргийн 3-р хороо гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэг сарын аяны эрчимжүүлсэн ажлын хүрээнд Төвийн таван хороодын "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг өнөөдөр дүүргийн Соёлын ордонд  зохион байгууллаа.

Тус өдөрлөгт Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны Засаг дарга ИХТ Ч.Пүрэвсүрэн, Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн байцаагч Э.Энхтайван, Хүүхэд, Гэрбүл хөгжлийн төвийн мэргэжилтэн Б.Ганбаатар, Онцгой байдлын 3-р хороо хариуцсан албан хаагчид, Олон нийтийн цагдаа, СӨХ-ийн дарга нар болон дүүргийн таван хороодоос төлөөлөгч нар оролцлоо. Өдөрлөгийн үеэр СӨХ-ын дунд бүтээлч ажлыг өрнүүлэн шалгаруулах, 15 болоод 18-р сургуулийн сурагчдын дунд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зарлах, Хөршийн холбоог идэвхжүүлэх, тараах материал тараах зэрэг олон ажлыг зохион байгуулсан юм.

Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны засаг дарга Ч.Пүрэвсүрэн хэлэхдээ  “Олон нийтийн эзэмшлийн талбайд байгаа иргэдийн автомашин, эд хөрөнгөд халдах гэмт хэрэг сүүлийн үед ихэсч байна. Үүнтэй холбогдуулан, төвийн хэсэгт стандартад нийцсэн хяналтын камеруудыг суурилуулсан байгаа. Энэхүү ажлыг ард иргэд, аж ахуй нэгж байгууллагууд ихээхэн дэмжиж, сайшаалтай хүлээн авч байгаад их баяртай байна.” хэмээв.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тус аян энэ оны 10.24-11.24 хооронд амжилтай зохион байгуулагдах ба цаашид ч гэсэн аянаа үргэлжлүүлэн олон ажлуудыг зохион байгуулах юм байна.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл