Өртөг багатай бохирын системийг ХУД-ийн 5 дугаар хорооныхон дэмжиж байна

Нэмэгдсэн: 2016-11-03 12:17:40

Өртөг багатай бохирын системийг ХУД-ийн 5 дугаар хорооныхон дэмжиж байна

 Нийслэл хот болон аймгуудын айл өрхийн ердийн нүхэн жорлон, угаадас, ахуйн бохир ус нь хөрсний бохирдлыг бий болгохоос гадна, орчны эрүүл ахуйн таагүй нөхцлийг бий болгож, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц болоод байна.

Хөрсний бохирдол жилээс жилд улам бүр нэмэгдэж, зарим газар халдварт өвчин гарч хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөөр байна. Мөн “Бохир ус цэвэрлэх байгууламжууд” нь усны нөөцийг бохирдуулагч нэг гол эх үүсвэр болсон гэдгийг мэргэжлийн хүмүүс хүлээн зөвшөөрөөд байна. Иймч учраас бохирдлыг багасгахад Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны иргэд ОНХС-ын хөрөнгөнийхөө 90%-ийг зарцуулахаар болжээ.  Бохир ус цэвэршүүлэх дэвшилтэт технологиудаас Монгол орны нөхцөлд тохирсон, амьдрах чадвартай, өртөг зардал багатай, бохир усыг стандартын түвшинд хүртэл цэвэршүүлдэг нутагшсан технологи бий болгохын төлөө төр анхаарах нь ёстой гэж үзэв.


Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл