Тогтвортой хөгжлийн боловсрол сургалтанд Хан-уул дүүргийн АБНТБТ-ийн багш нар хамрагдлаа

Нэмэгдсэн: 2016-09-30 13:59:36

Тогтвортой хөгжлийн боловсрол сургалтанд Хан-уул дүүргийн АБНТБТ-ийн багш нар хамрагдлаа

 БОАЖЯ,Тогтвортой хөгжлийн боловсрол төсөл, Насан Туршийн Боловсролын үндэсний төв хамтран "Тогтвортой хөгжлийн боловсрол" сургалтыг зохион байгуулж байна. Уг сургалтанд ХУД-ийн Албан бус-Насан туршийн боловсрол төвийн багш нар хуваарийн дагуу хамрагдлаа.

Тогтвортой хөгжлийн боловсрол гэдэг нь иргэнд боловсрол эзэмшүүлэх явцдаа мэдлэг олгох замаар дамжуулан эерэг сэтгэлгээ бүхий эх орноо хайрладаг экологийн тэнцвэрт байдлыг бий болгоход өөрийн хувь нэмрээ оруулахуйц мэдлэг, чадвар, ёс суртахууны хүмүүжил төлөвшилтэй бие хүн бэлтгэхийг хэлдэг ажээ.

Тогтвортой хөгжлийн боловсролын зорилго нь хөгжлийн зарчим, үнэт зүйл, туршлагыг бүх түвшний боловсрол сургалтын үйл ажиллагаанд нэгтгэн оруулахад оршино.

123

123

123

123
Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл