Нийтийн халуун усны үйлчилгээнд аттестатчилал явууллаа

Нэмэгдсэн: 2013-05-16 13:16:16

Нийтийн халуун усны үйлчилгээнд аттестатчилал явууллаа

     Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн халуун усны үйлчилгээнд аттестатчлал явуулж, “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”,  “Халуун усны үйлчилгээ,ерөнхий шаардлага” MNS 5163:2002 стандарт, дүрэм журмын хэрэгжилтийг шалгаж,Нийтийн халуун усны стандартын хэрэгжилтийг хангуулах,өнөөгийн түвшинг тогтоох, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлт гаргах зорилгоор хяналт шалгалтыг дүүргийн Худалдаа, үйлчилгээний хэлтэс, Стандартчилал хэмжил зүйн газартай хамтран 2013 оны 05 дугаар сарын 06-08-ний хооронд  явууллаа. Аттестатчилалд Хан-уул дүүргийн 9 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн халуун усны 19 газар хамрагдаж, 17 газар нийтийн халуун усны үйлчилгээний  стандартын хэрэгжилтэнд хангалтгүй үнэлгээтэй байгаа тул ажлын хэсгийн үүрэг даалгаврыг хугацаанд нь бүрэн биелүүлж, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авахыг шаардаж,  мэргэжил арга зүйн заавар зөвлөгөө өгч ажиллалаа. 

"Хан-Уул дүүргийн Худалдаа, үйлчилгээний хэлтэс"

               

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл