ОРОН НУТГИЙН БАЙЦААГЧДАД МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЖ, ЗӨВЛӨГӨӨ ӨГӨВ

Нэмэгдсэн: 2020-01-30 12:58:10

ОРОН НУТГИЙН БАЙЦААГЧДАД МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЖ, ЗӨВЛӨГӨӨ ӨГӨВ

Мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчид улсын ерөнхий байцаагчийн гаргасан “Шинэ коронавирүсийн халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах" тухай 01/01 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Дээрх албан даалгаврын хэрэгжилтийг хангах хүрээнд өнөөдөр МХЕГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын газраас аймаг, хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчдад цахимаар мэдээлэл хүргэн, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв. Мөн энэ үеэр эмчилгээний чанарын хяналт, эм биобэлдмэлийн хяналт, эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр 2020 онд хийгдэх ажлын зохион байгуулалт, хяналтын хуудас, ажлын удирдамжийг танилцуулж, анхаарах асуудлуудаар арга зүйн зөвлөгөө өглөө.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл