ЦАЦРАГТАЙ АЖИЛЛАГСДЫН ТОО 6 ДАХИН ӨСЧЭЭ

Нэмэгдсэн: 2019-10-17 11:42:27

ЦАЦРАГТАЙ АЖИЛЛАГСДЫН ТОО 6 ДАХИН ӨСЧЭЭ

Олон улсын атомын энергийн агентлагийн техник хамтын ажиллагааны “Цацрагийн хяналтын лабораторийн хүний нөөц, цацрагийн хамгаалалт техникийн чадавхийг бэхжүүлэх” MON/9/009 төслийн хүрээнд Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Цацрагийн хяналтын лаборатори 100 ширхэг дозиметрийг автоматаар дараалуулан унших боломжтой HARSHAW 6600 Plus TLD загварын шинэ хэмжилтийн систем бүхий төхөөрөмжтэй боллоо. Тус төхөөрөмжийг ашиглан цацрагтай ажиллагчдын ажил мэргэжлээсээ шалтгаалан авч буй цацрагийн тунгийн хэмжээг сарын давтамжтай хянах боломж бүрдэх юм. 2003 онтой харьцуулахад өнөөдөр цацрагтай ажиллагсдын тоо 6 дахин өссөн байна.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл