Аюулгүйн үзлэг, ачаа тээш шалгах ажилтнуудыг сургалтад хамруулав

Нэмэгдсэн: 2019-06-24 10:08:58

Аюулгүйн үзлэг, ачаа тээш шалгах ажилтнуудыг сургалтад хамруулав

Мэргэжлийн хяналтын байгууллагаас дотоод хяналтын сургалтыг эрүүл мэнд болон аюулгүйн үзлэг, ачаа тээш шалгах салбарын ажилтнуудад зориулан зохион байгууллаа. Байгууллагын дотоод хяналт тавих цацрагийн аюулгүйн алба, ажилтны гол зорилго нь хүрээлэн буй орчны хамгаалалт, цацрагтай ажиллагчдын шарлагын тунг хянах, цацрагийн аюулгүйн норм ба шаардлага, цацрагийн аюулгүй ажиллагааны дүрмийн биелэлтэд хяналт тавьж, цацрагийн аюулгүй байдлыг хангуулах, зайлшгүй шаардлагатай мэдээллээр байгууллагын удирдлагыг хангах ёстой. Мөн ионжуулагч цацрагийн үүсгүүртэйажиллах ажлын хэмжээ, эрсдэл бага, ашиглаж буй үүсгүүрийн аюулын зэрэглэл сул, цацрагтай ажиллагчдын тоо цөөн бол дотоодын хяналтыг цацрагийн хяналтын ажилтнаар, бусад тохиолдолд алба байгуулан ажиллуулах эрх зүйн зохицуулалттай байдаг. Аюулын зэрэг өндөртэй 1, 2 дугаар ангиллын цацрагийн үүсгүүр хэрэглэгч байгууллагын дотоод хяналт хариуцсан орон тооны ажилтанг үндсэн үүрэгт ажлаас бусад ажил хавсран гүйцэтгүүлэхгүй байх үүрэгтэй аж.

Аж ахуйн нэгж, байгууллагын цацрагийн аюулгүйн албаны ажлын зохион байгуулалтын бүтэц, зарчим, зорилго ба үүрэг, эрх, алба байгуулах ерөнхий шаардлагыг Цөмийн энергийн комиссын  2015 оны 06 дугаар тогтоолоор баталсан бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт цацрагтай холбогдсон үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээд өмчийн хэлбэр харгалзахгүйгээр энэ дүрмийг заавал биелүүлнэ.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл