Байгууллагын сургалт зохион байгууллаа

Нэмэгдсэн: 2019-05-24 06:41:42

Байгууллагын сургалт зохион байгууллаа

Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “ИРГЭН ТАНЫ ТӨЛӨӨ - МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ” аяны хүрээнд цацрагийн үүсгүүр болон химийн хорт, аюултай бодис ашиглагч байгууллага болох аймгийн Нэгдсэн эмнэлэгт химийн хорт болон аюултай бодисын хадгалалт, хамгаалалт, цацрагийн аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийг сурталчилах зорилгоор байгууллагын сургалтыг зохион байгууллаа. Сургалтад аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлага, эмч, инженер техникч зэрэг 19 албан хаагчдыг хамруулан Цацрагийн тухай үндсэн ойлголт, Эрүүл мэндийн салбарт илэрч буй нийтлэг зөрчлүүд, анхаарах асуудлууд, Рентген оношилгооны цацрагийн аюулгүй ажиллагааг шалгах хяналтын хуудас, Химийн хорт болон аюултай бодисын эрсдлийн үнэлгээ, хувийн хамгаалах хэрэгсэл, химийн бодисын хаяг шошго, химийн бодисын ашиглалт, хадгалалт, аюултай хог хаягдал устгах, ашиглах шинэ журам, Байгууллагын дотоод хяналтыг төлөвшүүлэх нь зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгуулж мэргэжил арга зүйгээр ханган ажиллалаа.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл