Урд бүсийн сумдын эрүүл мэндийн төвүүд болон ЕБС-уудад хяналт шалгалт хийв

Нэмэгдсэн: 2019-05-10 10:26:29

Урд бүсийн сумдын эрүүл мэндийн төвүүд болон ЕБС-уудад хяналт шалгалт хийв

Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд Галшар, Бор-өндөр, Хэрлэнбаян-Улаан, Дэлгэрхаан сумын Эрүүл мэндийн төвүүд болон Дархан, Дэлгэрхаан сумдын ерөнхий боловсролын сургуулиудад хамтарсан төлөвлөгөөт хяналт шалгалт хийж илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар үүрэг даалгавар, зөвлөмж өгч ажиллалаа. Бор-Өндөр сумын нэгдсэн эмнэлгийн дэмжих үйлчилгээний барилга эрүүл ахуйн болон стандартын шаардлага хангахгүй морг, угаалга, хог түр хадгалах цэг автограж зэрэг нь цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй байгаа тул шинээр стандартын шаардлага хангасан байраар хангах асуудлыг шийдвэрлэх талаар зөвлөмж өгч хугацаатай албан шаардлага хүргүүллээ.

Төрийн байгууллагуудын мэдээлэл