ЕБС-иудад багагүй зөрчил илэрчээ

Нэмэгдсэн: 2019-04-23 09:52:32

ЕБС-иудад багагүй зөрчил илэрчээ

Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Булган сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургууль, Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулиудад боловсрол, эрүүл ахуй, халдвар хамгаалал, хүнсний чанар, стандартын хяналтаар хамтарсан төлөвлөгөөт хяналт шалгалтыг энэ сарын 12-16-ны өдрүүдэд хийв.

Хяналт шалгалтаар хими, физик, биологи, технологийн хичээлийн зориулалтын лаборатори, дадлагын газаргүй, сургууль болон дотуур байрны эдэлбэр газрын хэмжээ бага, Спортын сургууль биеийн тамирын талбай байгуулах эдэлбэр газаргүй, хими, физик, технологи, биологи, эрүүл мэндийн хичээлийн дадлага ажлын урвалж бодис, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, үзүүлэн таниулах материал дутагдалтай, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг худалдан авахдаа дагалдах шинжилгээний бичгийг авч хэвшээгүй, технологи карттай боловч мөрдөж ажилладаггүй, ажлын байрны өдөр тутмын угаалга, цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг графикийн дагуу тогтмол хийдэггүй, улсын бүртгэлд бүртгэгдсэн, тухайн онд хэрэглэх химийн бодисын жагсаалтад орсон химийн бодисыг /жавелион-52%/ ариутгал, халдваргүйтгэлд хэрэглээгүй, дотуур байр нь угаалга, хатаалгын өрөө болон угаалгын машингүй зэрэг зөрчлүүд нийтлэг илэрчээ.

Иймд илэрсэн зөрчлийг арилгуулахаар албан шаардлага хүргүүлж, шалгалтын дүнг удирдах ажилтан болон хамт олонд танилцуулан, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна.

Төрийн байгууллагуудын мэдээлэл