“ЦАЦРАГИЙН ҮҮСГҮҮРТЭЙ ХОЛБООТОЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ-ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” сэдэвт сургалт зохиогдлоо

Нэмэгдсэн: 2019-03-14 08:29:32

“ЦАЦРАГИЙН ҮҮСГҮҮРТЭЙ ХОЛБООТОЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ-ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” сэдэвт сургалт зохиогдлоо

“Иргэн төвтэй үр дүнд чиглэсэн төрийн үйлчилгээг төлөвшүүлэх” зорилтын хүрээнд Цацрагийн үүсгүүрийн тусгай зөвшөөрлийг авахад тавигдах шаардлага, шат дараалал, бичиг баримтын боловсруулалт, ажлын байрны зохион байгуулалт, цацрагийн хамгаалалтын тооцоолол хийх асуудлаар хууль эрх зүйн болон мэргэжил арга зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэх зорилгоор МХЕГ, НМХГ-ын байцаагчид, ХАБҮЛЛ-ын шинжээч нар хамтран 2019 оны 03 сарын 14-ний өдөр сургалт, нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Сургалтад нийт 39 аж ахуйн нэгж байгууллагын удирдлага, цацрагийн дотоод хяналтын ажилтан, эмч, сувилагч, техникч зэрэг цацрагтай ажиллагсад хамрагдаж, тус сургалт нээлттэй хэлэлцүүлгийг цаг үеэ олсон, шийдэл гарцыг зааж өгсөн, үр дүнтэй болсныг тэмдэглэж, цаашид тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг цахимжуулах үйл ажиллагааг дэмжиж байгаа талаар санал сэтгэгдэлээ хуваалцлаа.

Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газар

Төрийн байгууллагуудын мэдээлэл