Түмэн төвийн “Mgl ramen” хятад хоолны рестораны үйл ажиллагааг түр зогсоолоо

Нэмэгдсэн: 2018-11-19 06:24:33

Түмэн төвийн “Mgl ramen” хятад хоолны рестораны үйл ажиллагааг түр зогсоолоо

Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс хамтран тус дүүргийн нэгдүгээр хороо, Түмэн төвийн 2 давхарт байрлах Монгол ламиан ХХК-ийн “MGL ramen” хятад хоолны рестораны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. 

Шалгалтаар тус хятад хоолны ресторанд дараах зөрчлүүд илэрчээ.

• Үйл ажиллагааны чиглэлээр нь хуульд заасны дагуу мэргэжлийн хяналтын байгууллагад бүртгүүлээгүй,

• Үйлчилгээ явуулах гэрээ болон холбогдох бичиг баримтгүй, ажлын байр нь хоол үйлдвэрлэл үйлчилгээний эрүүл ахуйн шаардлага хангахгүй, 

• Цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, ажлын байранд шавжтай /жоом/, хүнсний агуулахгүй, 

• Дизель түлш ашиглан гал гаргаж хоол үйлдвэрлэл явуулдаг, 

• Хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл, шинжилгээний бичиггүй, 

• Ажиллагсад нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, 

• Дээж хадгалах хөргөгчгүй, дээжээ авдаггүй, 

• Холбогдох бүртгэл хөтлөлтүүдийг хийдэггүй, бүтээгдэхүүний хугацаа дууссан, 

• Технологийн картгүй, бүртгэл хөтлөлтийн дэвтэргүй, температур хэмжигчгүй, болсон болон түүхий бүтээгдэхүүн холилдсон,

• Болсон бүтээгдэхүүн хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, дотоод хяналтын журамгүй,

• Үйл ажиллагаандаа хуульд заасан зохистой дадлыг нэвтрүүлээгүй зэрэг зөрчлүүд илэрчээ. 

Иймд тус “Mgl ramen” хятад хоолны газрын үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээ авч, прокурорын шийдвэрээр зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж байна.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл