Эрүүл ахуйн зохистой дадал олгох сургалт зохион байгууллаа

Нэмэгдсэн: 2018-10-15 09:57:04

Эрүүл ахуйн зохистой дадал олгох сургалт зохион байгууллаа

Дэлхийн гар угаах өдрийн хүрээнд НМХГ-ын Төв лаборатори, Монгол-Од сургуультай хамтран цэцэрлэгийн ахлах бүлэг болон 1-5-р ангийн сурагчдад гараа зөв угаах, эрүүл ахуйн зохистой дадал олгох сургалт зохион байгууллаа. 

Цэцэрлэгийн ахлах бүлэг болон 1-3-р ангийн сурагчдад “Гарын ариун цэвэр” сэдвийн хүрээнд микробиологич Г.Тэмүүлэн, Б.Энхтунгалаг, 4-5-р ангийн сурагчдад “Усны, эрүүл ахуй” сэдвээр микробиологич Ж.Өнөржаргал, Д.Энхтуяа, химич Б.Шинэцэцэг нар сургалт амжилттай зохион байгууллаа. 
Сургалтын үеэр сурагчдын гараас арчдас авч тоог нь харуулах, микроскопоор бактерийн эс харуулах, усны хатуулаг тодорхойлох шинжилгээ, ил задгай худалдаанаас хүнсний бүтээгдэхүүн авах нь эрсдэлтэй зэргийг танилцуулсан нь хүүхдүүдийн анхаарлыг татсан сургалт болж өндөрлөлөө.

Төрийн байгууллагуудын мэдээлэл