Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулиар Алтай хотын иргэдэд сургалт зохион байгуулав.

Нэмэгдсэн: 2013-05-30 10:10:52

 Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулиар иргэдэд сургалт зохион байгуулав.

  Хууль зүйн үндсэний хүрээлэнгийн сургагч багш нар 05 сарын 20-ны өдөр Нутгийн удирдлагын ордны хурлын зааланд “Эвлэрүүлэн зуучлалын тухай” хуулиар иргэд олон нийтийн дунд хуулийн талаар мэдээлэл хийж, сургалт зохион байгууллаа.
  Сургалтанд оролцсон 110 гаруй иргэдэд Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар болон талууд маргаанаа эвлэрүүлэн зуучлуулснаар шүүхийн ачааллыг багасгаж, төрийн ачааг хөнгөвчлөх, иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх, учирсан хохирлыг хялбар арга замаар барагдуулах зэрэг олон талын  ач холбогдолтой болох талаар мэдээллийг өглөө.

Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаархи танилцуулга

  Эвлэрүүлэн зуучлалын зорилго нь: маргааны талууд өөрсдийн ашиг сонирхолд нийцэхүйч шийдлийг олоход нь зуучлагч дэмжлэг үзүүлж, тэдгээрийн хоорондын харилцааны зөрчил, маргааныг эвийн журмаар, шуурхай , зардал багатай зхицуулахад оршино.
  Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулахдаа талууд хүсэл зоригоо харилцан зөвшилцөх, сайн дур, талуудын тэгш эрх, зуучлагчийн хараат бус, хөндлөнгийн байдал, нууцлалыг хадгалах зэрэг зарчмуудыг баримтална. 

  Шүүхийн эвлэрүүлэнг зуучлах хэсэгт хүсэлт гаргах:

- Шүүхийн мэдээлэл лавлагааны албанд хандана.

- Мэдээлэл лавлагааны ажилтаны зөвлөсний дагуу тухайн шүүх дэх эвлэрүүлэн зуучлах хэсэгт очиж , хэсгийн ажилтнаас тодорхой мэдээлэл авч хүсэлт гаргах эсэхээ шийднэ

- Хэсгийн ажилтны өгсөн хүсэлтийн маягтыг бөглөж хүсэлтээ гаргаж өгнө.

- Хүсэлтээ гаргахдаа зуучлалын хураамж төлнө.

- Хүсэлтэд хариуцагч этгээдийн утас, хаягийг тодорхой бичнэ.

  Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа эхлэх:

- Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд маргалдагч талууд, ашиг сонирхлын холбоотой гуравдагч этгээдэд оролцож болно.

- Мэргэшсэн эвлэрүүлэн зуучлагч маргаж буй талуудын харилцан яриаг өдөөж, төвийг сахисан байр сууринаас яриаг дэмжиж хэн аль нь сэтгэл ханахуйцшийдэлд хүрэхэд туслана.

  Ажиллагаа дуусгавар болох :

Талууд харилцан ярилцаж тодорхой шийдэлд хүрсэн тохиолдолд , эвлэрэн хэлэлцсэн агуулгыг эвлэрлийн гэрээнд нэгтгэж бичнэ.

Талууд эвлэрээгүй тохиолдолд маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.

  Ямар маргаанд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа тохиромжтой вэ?

Ямар ч төрлийн маргаанд талууд эвлэрэх эрх нээлттэй боловч дараах төрлийн маргаанд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах нь илүү зохистой байдаг.

-зээлийн маргаан

-Худалдах худалдан авах гэрээнээс үүдэлтэй маргаан

-Гэр бүлийн маргаан

-хөршийн харилцаанаас үүссэн маргаан

Дээрхээс бусад хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан болон бусад

  Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хугацаа ямар байдаг вэ?

Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг хуулинд заасны дагуу 30 хүртэлх хоногийн дотор явуулна.

Шаардлагатай тохиолдолд дээрх хугацааг нэг удаа сунгаж болно.

Хуулийг бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү.

Төрийн байгууллагуудын мэдээлэл