“БИДНИЙ ГУДАМЖ” 3 САРЫН АЯН ЗАРЛАЛАА.

Нэмэгдсэн: 2013-05-30 09:54:59

 “БИДНИЙ ГУДАМЖ” 3 САРЫН АЯН ЗАРЛАЛАА.

  Алтай хотынхоо өнгө үзэмжийг сайжруулж, ая тухтай сайхан амьдрах орчныг бүрдүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлж, улмаар бүлэг болж санаа нэгдэн хамтран ажиллах арга ухаанд сургах зорилгоор аймгийн төвийн 4 багийн гэр хороолол дахь иргэдийн оршин сууж буй гудамжуудын дунд “БИДНИЙ ГУДАМЖ” 3 сарын аян зарлалаа.

Аяны хүрээнд гудамж бүрийг төр, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хариуцуулан, гудамж хариуцсан ажилтнуудад 2013 оны 04 сарын 08-ны өдөр сургалт зохиох байгууллаа. Гудамж хариуцсан байгууллагууд мөнгөн хуримтлалын бүлэг байгуулж, тохижилт сайжруулахад иргэдийг идэвхижүүлэх, хуримтлал бий болгох чиглэлээр арга зүйн сургалт явуулж, нэгдсэн зохион байгуулалтад оруулна.
  “Бидний гудамж” реалити шоу. Баг тус бүрийн гудамжны ажлын явцыг “Миний нутаг” телевизтэй хамтран реалити шоу хэлбэрээр бэлтгэж олон нийтэд хүргэнэ. Баг бүрээс 5 гудамжийг шалгаруулж, аймгийн баяр наадмын нээлтийн ёслолын ажиллагааны үеэр шагналыг гардуулна.

 “БИДНИЙ ГУДАМЖ” 3 САРЫН АЯНЫ УДИРДАМЖ

Аяны уриа:  “Цэмцгэр Алтай-Цэвэрхэн гудамж”

Аян зохион байгуулагчид:
  1.Аймгийн ЗДТГ
  2.Есөнбулаг сумын ЗДТГ

Хамтрагч байгууллага:
  Төрийн болон Төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүд

Аяны эрхэм зорилго:
  Алтай хотынхоо өнгө үзэмжийг сайжруулж, ая тухтай сайхан амьдрах орчныг бүрдүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлж, улмаар бүлэг болж санаа нэгдэн хамтран ажиллах арга ухаанд сургах

Аяны хамрах хүрээ:
  Есөнбулаг сумын төвийн 4 багийн гэр хороолол

Хугацаа:
2013 оны 04 сарын 11-нээс
2013 оны 07 сарын 11 хүртэл

“Бидний гудамж” аяныг шалгаруулах болзол:

  • Хашааг цэвэрлэх ажлыг тогтмолжуулж байнга цэвэр хоггүй байлгах
  • Хашааг тэгшилж хүрээлэн зосдсон байх
  • Хаалгаа  будан хээлсэн байх
  • Стандартын дагуу хаягжуулсан байх
  • Гудамжны иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж түвшинг нь тогтоолгосон байх
  • Өрхийн эрүүл мэндийн эрсдлийг тогтоолгосон байх
  • Нийт хашааны 30-аас доошгүй хувь нь хашаандаа төмс, хүнсний ногоо, мод тарьж, ногоон байгууламжтай болсон байх
  • Стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болж, халдваргүйтгэлийг тогтмол хийлгэсэн байх.
  • Бохир усны цооногоо стандартын дагуу таглаатай болгож, цементэлж, халдваргүйтгэлийг тогтмол хийлгэсэн байх
  • Гудамжаа гэрэлтүүлсэн байх
  • Гудамжны ойр орчмын 50 м газрыг байнга цэвэрлэж хэвшсэн байх.
  • Гудамжны өрхүүд 7 хоног бүр уулзалт зохион байгуулж, асуудлаа хамтран шийдвэрлэж сурсан байх
  • Амьдрах ухааны сургалтад өрх бүр хамрагдсан байх
  • Явган хүний замтай болох
  • Гудамжны автозамыг тэгшлэх буюу зорчих хэсгийг саадгүй болгож, тэмдэг тэмдэглэгээ хийсэн байх
  • Нохойтой өрхүүд нохдоо өдрийн цагаар уяж, тусгай байртай болгож, вакцинжуулалтад хамруулан хураамжаа төлсөн байх шаардлагатай.
  • Хуримтлалын бүлгийн зохион байгуулалтанд орж, мөнгөн хуримтлал үүсгэсэн байх.

Аяны хүрээнд зохион байгуулагдах ажил:

  • “Бидний гудамж” аяны хүрээнд гудамж бүрийг төр, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хариуцуулан сургалт зохиох байгуулах
  • Гудамж хариуцсан ажилтнууд мөнгөн хуримтлалын бүлэг байгуулж, тохижилт сайжруулахад иргэдийг идэвхижүүлэх, хуримтлал бий болгох чиглэлээр арга зүйн сургалт явуулж, нэгдсэн зохион байгуулалтад оруулна.
  • “Бидний гудамж” реалити шоу /Баг тус бүрийн гудамжны ажлын явцыг “Миний нутаг” телевизтэй хамтран реалити шоу хэлбэрээр бэлтгэж олон нийтэд хүргэнэ. Баг бүрээс 5 гудамжийг шалгаруулж, аймгийн баяр наадмын нээлтийн ёслолын ажиллагааны үеэр шагналыг гардуулна./
“Бидний гудамж” аяны шагналын болзол
  Аймгийн төвийн 4 баг тус бүрээс хуваарийн дагуу хариуцуулсан гудамжуудаас 5-ыг шалгаруулна. Мөнгөн шагналыг бүлгийн мөнгөн хуримтлал хэлбэрээр олгоно.
  1-Р БАЙР БАТЛАМЖ, 1000000 ТӨГРӨГ
  2-Р БАЙР БАТЛАМЖ, 800000 ТӨГРӨГ
  3-Р БАЙР БАТЛАМЖ, 500000 ТӨГРӨГ
  ТУСГАЙ БАЙР БАТЛАМЖ, 300000 ТӨГРӨГ /2 ГУДАМЖ/
 АЯН ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ
Төрийн байгууллагуудын мэдээлэл