Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

75 жилийн ойн нэрэмжит туг Иргэний бүртгэл, гадаад паспортын газарт

Нэмэгдсэн: 2015-12-07 10:59:39

 75 жилийн ойн нэрэмжит туг Иргэний бүртгэл, гадаад паспортын газарт

Улсын бүртгэлийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 75 жилийн ойг угтах хүрээнд зохион байгуулж буй  “Улсын бүртгэлийн байгууллагын нэрэмжит туг” Иргэний бүртгэл, гадаад паспортын газарт үргэлжлэн аялаж байна.

Нэрэмжит туг уламжлал ёсоор 14 хоногийн хугацаанд аялах бөгөөд аяны хүрээнд тус газрын хамт олон “Нэг өдрийн цалинг бүртгэлийн байгууллагадаа, нэг өдрийн ажлыг иргэддээ” уриатайгаар аялуулж эхлээд байна.

Энэ хүрээндИргэний бүртгэл, гадаад паспортын газрын 33 албан хаагч  нэг өдрийнхөө цалин нийт 924000 төгрөгийн хандив цуглуулж, үйлчилгээний байрны хана, таазыг будаж засварлахаас гадна дотор, гадна их цэвэрлэгээ хийв.

Мөн бүртгэлийн байгууллагын түүхэн үйл явдал, хөгжил дэвшлийг  иргэд болон албан хаагчдад таниулах, сурталчлах зорилгоор “Баримт бичгийн түүхэн үзэсгэлэн”-г Гадаад паспортын үйлчилгээний зааланд гаргаж, тус газрын дарга Д.Энхцэцэг үзмэрийн талаар иргэд, олон нийтэд тайлбарлаж сонирхууллаа.

Түүнчлэн энэ үеэр үйлчилгээний танхимд хавтгай дэлгэцтэй, том зурагт байршуулан Монгол бичгийн нэрийн сангийн програмыг танилцуулсан.  Иргэдийн хувьд өөрийн нэрээ бичиж, програмаар хайлт хийснээр Монгол бичгийн нэрийн санд хэрхэн бичигдсэнийг харж,  сонирхож байв.

Дээрх хандивын үйл ажиллагаа нь “Үндэсний өгөх өдөр”-ийн үеэр зохион байгуулагдсанаараа онцлогтой боллоо.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл