Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Хууль сурталчлах өдөрлөг боллоо

Нэмэгдсэн: 2015-12-07 10:56:36

Хууль сурталчлах өдөрлөг боллоо

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан олон нийтэд хуулийг ойлгуулан таниулах, зөвлөгөө, мэдээлэл өгөх зорилгоор хуулийг хэрэгжүүлэх үүрэг бүхий байгууллагууд хамтран  зохион байгуулсан хууль сурталчлах “Нээлттэй хаалганы өдөр”  өнөөдөр Эрх чөлөөний талбайд боллоо.

Энэхүү арга хэмжээнд тус газрын нэгжүүд болон дүүргийн бүртгэлийн хэлтсүүдийн давхардсан тоогоор нийт 30 гаруй албан хаагч оролцож, 300 гаруй хувь хүн, хуулийн этгээдэд мэдээлэл зөвлөгөө өгч, 1200 гаруй гарын авлага тарааж ажиллав.

Өдөрлөгийн үеэр хувь хүн, хуулийн этгээдэд ил тодын тухай  хуулийн талаар дэлгэрэнгүй танилцуулга, мэдээллийг хууль хэрэгжүүлэгч СЯ, НДЕГ, ГЕГ, ТЕГ, УБЕГ-ын холбогдох ажилтнууд нэгдсэн  сургалтыг удаа дараа зохион байгуулсан бөгөөд сургалтанд 700 гаруй иргэд, татвар төлөгчид хамрагдлаа.

Хууль сурталчлах өдөрлөгт Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт, Татварын Ерөнхий Газрын дарга Б.Ариунсан, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Уртнасан, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Ц.Пүрэвдорж, Гаалын ерөнхий газрын татвар орлогын албаны дарга Б.Батбямба нар оролцов.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд зааснаар хувь хүн, хуулийн этгээд бүгд хамрагдах боломжтой.  Энэхүү хуульд хамрагдан хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа ил болгосон хувь хүн, хуулийн этгээдийн холбогдох мэдээлэл нь НУУЦ байх бөгөөд ийнхүү мэдүүлснээрээ ямар нэг хариуцлагад татагдахгүй.

Уг хууль богино хугацаанд хэрэгжих тул хуулийн талаар цаг алдалгүй мэдэх нь иргэн танд тустай юм. Хэрэв  энэ талаар мэдээлэл авч амжаагүй, ойлгомжгүй байгаа бол iltod.mta.mn цахим хуудасруу хандаж асуух боломжтойгоос гадна өөрийн хүссэн асуултандаа  шууд хариулт авч болно.

Дашрамд дурдахад нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, уг арга хэмжээг олон нийтэд таниулж, сурталчилсан МҮОНРТВ, TV5, TV9, UBS, TM, EAGLE, МN25, ETV, MNC, C1, КMG, Royol HDTV, Эх орон, Айсттв, Экотв, LCN, Star tv, VTV, OllooTv болон news.mn, ikon.mn, Ардын эрх, Өдрийн сонин,  Монголын радио, Бизнесийн радио зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагуудад талархсанаа илэрхийлье.

Санал болгож байна
2015-12-07 11:02:54

Мэндчилгээ

Төрийн байгууллагуудын мэдээлэл