ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД ОНЛАЙНААР БЭЛТГЭХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЛЭЭ

Нэмэгдсэн: 2020-05-07 10:02:55

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД ОНЛАЙНААР БЭЛТГЭХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЛЭЭ

Аймгийн Засаг даргын А/121 дүгээр захирамжаар 2019-2020 оны хичээлийн жилд Дундговь аймгийн Сайнцагаан, Гурвансайхан, Эрдэнэдалай, Дэлгэрхангай сумдын ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдыг элсэлтийн ерөнхий шалгалтад онлайнаар бэлтгэх боломжийг бүрдүүлж, “Багшийн туслах 800” цахим аппликейшнийг 2 сарын эрхтэйгээр худалдан авах зардлыг сумдын Засаг даргын нарын нөөц хөрөнгөөс шийдвэрлэлээ.

Дэлхий нийтээр цар тахлын хэмжээнд хүрсэн шинэ коронавирусийн халдварын улмаас Монгол улсад Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан ерөнхий боловсролын сургуулийн хичээл цахим хэлбэрээр явагдаж байгаа тул аймгийн хэмжээнд 12-р ангийн 411 сурагчийг цахимаар хичээлээ судлан, шалгалтад онлайнаар бэлтгэх боломжийг бүрдүүлж байгаа юм.

“Багшийн туслах 800” аппликейшний хичээлүүд нь Youtube дээр суурилсан бөгөөд Англи хэл, Математик, Физик, Хими, Нийгмийн ухаан, Биологи, Монгол хэл зэрэг долоон хичээлийг судлах боломжтой. Мөн тухайн хичээл бүрт явцын үнэлгээ өгч, мэдлэгээ баталгаажуулах дасгал ажлуудыг хийж, өөрийгөө үнэлэх, давтан үзэх болон багш нар сурагчдаа хянах, үнэлэх боломж нээлттэй болжээ.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл