МАХ, ӨӨХ НООСНЫ ЧИГЛЭЛИЙН САЙНЦАГААН ОМОГ БАТЛАГДЛАА

Нэмэгдсэн: 2019-12-10 16:15:14

МАХ, ӨӨХ НООСНЫ ЧИГЛЭЛИЙН САЙНЦАГААН ОМОГ БАТЛАГДЛАА

Өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын зөвлөлийн хурлаар байгаль цаг уурын шалгарал, малчин түмний хичээл зүтгэлээр шигшигдсэн "Сайнцагаан" нутгийн мах,ноос,өөхний хосолмол ашиг шимт хонийг омог болгон батлууллаа.

Тус хуралд аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхжаргал, Сайнцагаан сумын удирдлага, малчид, судлаач, эрдэмтэн мэргэжилтнүүд оролцсон юм.

Шилмэл омог батлуулах ажлын хүрээнд олон удаагийн судалгаа, шинжилгээ хийж, хянан магадлагааны ажлаар Сайнцагаан сумын хөдөөгийн дөрвөн багийн 20,000 хонийг ангилалтад хамруулсан байна.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл