ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ А3 ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ

Нэмэгдсэн: 2019-10-22 09:31:38

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ А3 ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ

Тогтвортой амьжиргаа-3 төслийн хүрээнд орон нутагт худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулах чадавхтай хүний нөөцийг бэлтгэх зорилгоор худалдан авах ажиллагааны А3 гэрчилгээ олгох сургалтыг Дундговь аймагт зохион байгуулж байна.

Сургалтад 15 сум тус бүрээс 2 хүн нийт 30 албан хаагч, иргэн оролцож байгаа юм. Ингэснээр орон нутгийн ажилтнууд болон иргэн, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд худалдан авах ажиллагаа, хууль тогтоомжийн талаар мэдлэгтэй болох аж. Тус сургалт энэ сарын 20-24-ний өдрүүдэд үргэлжилнэ.

Тогтвортой амьжиргаа төсөл нь 2017 оноос хойш Орон нутгийн хөгжлийн сангийн оролцогч талуудыг чадавхжуулах сургалтыг тогтмол зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн сургалт нь 2019 оны хоёр дахь А3-ын гэрчилгээ олгох сургалт юм. 

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл