ИРГЭДЭД 1072 ХУВЬЦААНЫ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

Нэмэгдсэн: 2019-10-14 16:15:07

ИРГЭДЭД 1072 ХУВЬЦААНЫ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

  • Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 296 дугаар тогтоолын хүрээнд “Хуримтлалтай – Хувьцаатай иргэн” аяныг аравдугаар сарын 14-өөс ирэх сарын 12-ны өдрүүдэд 21 аймагт зохион байгуулахаар Дундговь аймгаас гараагаа эхэллээ.
  • Өнөөдөр “Эрдэнэс-Тавантолгой” ХК, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран төрийн албан хаагчдад болон иргэдэд сургалт хийж, хөрөнгийн зах зээлийн талаарх мэдээллийг олгох, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны талаарх ойлголтыг өгсөн юм. Сургалтыг аймгийн Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун нээж үг хэллээ. Мөн сургалтад оролцогчдоос ногдол ашгийн бодлогод санал авсан байна. Сургалтын төгсгөлд Дундговь аймант үйл ажиллагаа явуулдаг үнэт цаасны Гүүдсек, Санар компаниуд ажиллаж, иргэдэд даанс нээх үйлчилгээ үзүүлжээ.

Төрийн байгууллагуудын мэдээлэл