Шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх ажилд зарцуулж буй зардлын мэдээлэл

Нэмэгдсэн: 2020-03-22 19:44:29

Шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх ажилд зарцуулж буй зардлын мэдээлэл

Аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 46.6 сая төгрөг, сургууль цэцэрлэгийн хоол, үдийн цайны зардлын хэмнэлтээс 14,9 сая төгрөг, нийт 61,5 сая төгрөгийг шийдвэрлэн Шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор дараах ажил үйлчилгээг зохион байгуулаад байна. Үүнд:

- Нэгдсэн эмнэлэгт 10.0 сая төгрөг, Орхон, Хонгор, Шарын гол сумдын Эрүүл мэндийн төвүүдэд тус бүр 3.0 сая төгрөг, Дархан сумын ГосХот, Гэрэлтэй, Амин холбоо, Түвшин холбоо, МэдсТоб өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тус бүр 1.0 сая төгрөг, нийт 24.0 сая төгрөг,

- Хөрш зэргэлдээ Оросын Холбооны Улсын Буриад Улсын Эрүүл мэндийн яам, Эм ханган нийлүүлэх байгууллагуудтай холбогдон амны хаалт, хамгаалах хэрэгслийг татан авахад 2.3 сая төгрөг, Иргэд олон нийтэд үнэ төлбөргүй тараах 10.000 амны хаалтанд 6.5 сая төгрөг, боловсролын байгууллагад нөөц 5.000 амны хаалтанд 3.5 сая төгрөг, нийт 10.0 сая төгрөг.

- Нийтийн эзэмшлийн зам, талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийхэд шаардагдах автомакс, ариутгалын бодис худалдан авахад 4.9 сая төгрөг, 

- Шуурхай штабын үйл ажиллагааны зардалд 19,3 сая төгрөг

- Түр тусгаарлах байрны зардалд 1,0 сая төгрөг тус тус зарцуулаад байна.

Аймгийн ИТХ-аас Коронавируст халдварт (COVID-19) өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор гаргасан “Уриалга”-д 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 185 иргэн, ААНБ нэгдэж аймгийн Шуурхай штабд 15.0 сая төгрөгийн үнэ бүхий бараа материал болон 102.7 сая төгрөгийн мөнгөн хөрөнгө нийт дүнгээр 117.7 төгрөгийн хандив цугларсан.

Аймгийн Онцгой комиссын даргын шийдвэрээр 15.0 сая төгрөгийн үнэ бүхий бараа материал, 51.2 сая төгрөгийн мөнгөн хөрөнгийн зарцуулалт хийжээ. 

Тус өдрийн байдлаар хандивын дансанд 51.5 сая төгрөгийн үлдэгдэлтэй байна. Хандиваар цугларсан бүх бараа материалыг аймгийн Онцгой комиссын даргын баталсан хуваариар олгосон байна. 

Эх сурвалж: Аймгийн Онцгой комисс

Төрийн байгууллагуудын мэдээлэл