“Хүмүүн бичиг” үзэсгэлэнг дэлгэлээ

Нэмэгдсэн: 2019-03-04 04:49:46

“Хүмүүн бичиг” үзэсгэлэнг дэлгэлээ

Уламжлалт бичиг соёлоо эрхэмлэн дээдэлж сурч, хойч үедээ өвлүүлэх зайлшгүй хэрэгцээ шаардлага байна. Тиймээс аймгийн Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооноос “Эх орончдын өдөр”-өөр “Хүмүүн бичиг” үзэсгэлэнг зохион байгуулж, олны хүртээл болголоо. Үзэсгэлэнд багш, судлаачид болон бийрэн бичгийг сонирхон суралцагчид оролцож, нийт 78 бүтээлийг дэлгэлээ.

ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтад 2013 онд бүртгэгдсэн өвөрмөц, гайхамшигт урлаг бол монгол уран бичлэг. Монгол уран бичлэг бол эртний уламжлалт утга соёл, эрдэм мэдлэг, оюуны боловсрол, хүний дотоод сэтгэлийн торгон мэдрэмжийг монгол бичгийн зурлагаар илэрхийлж үзүүлдэг бийрийн урлаг юм. Тиймээс “Хүмүүн бичиг” үзэсгэлэнг Эх орончдын өдрөөр ийнхүү зохион байгуулсан байна.

М.ГҮНЖИЛХАМ


Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл