ДАРХАН СУМЫН 4-9 ДҮГЭЭР БАГУУДАД “ЦАХИМ ДАРХАН-2” ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ

Нэмэгдсэн: 2019-01-14 11:31:53

ДАРХАН СУМЫН 4-9 ДҮГЭЭР БАГУУДАД “ЦАХИМ ДАРХАН-2” ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ

УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн санаачилгаар “Монголын Цахилгаан Холбоо” ХК-тай хамтран "Цахим Дархан-2" төслийг хэрэгжүүлэхээр боллоо. Ингэснээр Дархан сумын 4-9-р багийн буюу ихэвчлэн гэр хорооллын айл өрх, иргэдэд утасгүй интернэтийн үйлчилгээ нэвтрэх боломж бүрдэх аж.

Төслийн нийт өртөг 300 орчим сая төгрөг бөгөөд дээрх багуудын нутаг дэвсгэрт 500 метр газрын зайд WIFI буюу суурин интернетийн төхөөрөмжүүдийг байрлуулах юм. Энэхүү ажил одоогоор 70 хувьтай үргэлжилж байгаа талаар “Монголын Цахилгаан Холбоо” ХК-ийн Дархан дахь салбарын ахлах инженер Э.Мөнхдэмбэрэл хэлж байна.

Цахим Дархан төслийн хүрээнд суурилуулж буй техник технологийн хувьд төвөөсөө ашиглалтыг хянах боломжтой, олон хүн нэгэн зэрэг ашиглавал автоматаар хурдаа нэмдэг ухаалаг системтэйгээрээ давуу гэдгийг "Монголын Цахилгаан Холбоо" ХК-ийн гүйцэтгэх захирал М.Алтан-Од мэдээллэв.

Дээрх багуудын нутаг дэвсгэрт гэр хорооллын айл өрх ихээр байрладаг бөгөөд иргэдийн зүгээс уг төсөлд ихээхэн талархалтай хандаж байна.

М.ГҮНЖИЛХАМ



Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл