ЗҮҮН БҮСИЙН НИСЭХ БУУДЛУУД ЧУУЛЛАА

Нэмэгдсэн: 2019-04-30 07:28:18

ЗҮҮН БҮСИЙН НИСЭХ БУУДЛУУД ЧУУЛЛАА

Зүүн бүсийн нисэх буудлуудын ажилтнуудад мэргэшлийн дадал олгох, шинэ үйл ажиллагаа, шинэлэг мэдээ, мэдээллийг хүргэх, идэвхжүүлэх, эв нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой сургалт, семинар Хэнтий аймгийн “Өндөрхаан” нисэх буудалд зохион байгуулагдлаа.

Арга хэмжээнд тус аймгийн Өндөрхаан, Дорнод аймгийн Чойбалсан, Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Өмнөговь аймгийн Гурван-Сайхан, Дундговь аймгийн Мандалговь нисэх буудлууд хамрагдсан юм.

Сургалт, семинарын үеэр Нисэх буудлуудыг 2025 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр, Нисэх буудлуудын хөгжлийн чиг хандлага,  дотоод хяналтын тогтолцоо, Аюулгүй ажиллагааны удирдлага, иргэний нисэхийн аюулгүй байдал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай үндсэн ойлголтуудын талаар сургалт мэдээлэл өгсөн.

  Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шалгалтын тестийн программыг 5 нисэх буудлын хамт олноор ажиллуулж, дүгнэн хэлэлцсэн юм.

Зүүн бүсийн нисэх буудлуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, нөхөрсөг тэмцээн уралдааны арга хэмжээ ч зохион байгуулагдлаа. Спорт тэмцээнүүдэд нийт багийн дүнгээр Чойбалсан нисэх буудлын хамт олон Тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэд болов.

Төрийн байгууллагуудын мэдээлэл