ШИНЭ ЧИГЛЭЛҮҮДИЙН ТОГТМОЛ НИСЛЭГ ҮЙЛДЭХ ЗУНЫ ХУВААРЬ ГАРЛАА

Нэмэгдсэн: 2019-03-27 06:49:06

ШИНЭ ЧИГЛЭЛҮҮДИЙН ТОГТМОЛ НИСЛЭГ ҮЙЛДЭХ ЗУНЫ ХУВААРЬ ГАРЛАА

Олон улсын зуны нислэгийн хуваарь гарч  Астана-Улаанбаатар-Астана чиглэлд Казахстаны Скат компани, Гуанжоу, Осака чиглэлүүдэд Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани 7 хоногт 2 удаагийн давтамжтай нислэг үйлдэхээр боллоо.

Казахстан улсын Скат агаарын тээвэрлэгч байгууллага нь Астана-Улаанбаатар-Астана чиглэлд  Даваа болон Пүрэв гарагуудад B737 агаарын хөлгөөр нислэг үйлдэнэ. Энэ хуваарь нь 2019 оны 03.31-10.26 хүртэл мөрдөгдөх юм. Харин МИАТ ХК нь Улаанбаатар-Гуанжоу-Улаанбаатар чиглэлд пүрэв, ням  гарагуудад мөн B737 агаарын хөлгөөр нислэг үйлдэх хуваарь нь 2019 оны 03.31-10.25 хүртэл, Улаанбаатар-Осака-Улаанбаатар чиглэлд лхагва, ням гарагуудад B737 агаарын хөлгөөр 2019 оны 07.03-08.28 хүртэл нислэг үйлдэхээр хуваарь гараад байна.

Орон нутгийн хувьд  Аэромонголиа ХХК Улаанбаатар-Алтай-Улаанбаатар чиглэлд 7 хоногт 3 хүртэл удаагийн давтамжтай нислэг үйлдэхээр боллоо. Тус авиакомпани EMB145 агаарын хөлгөөрАлтай чиглэлд мягмар гаригт нислэг үйлдэх хуваарь нь 2019 оны 03.31-04.09 хүртэл,  пүрэв гарагт  нислэг үйлдэх хуваарь нь 04 дүгээр сарын 11-ний өдөр, мягмар болон пүрэв гарагт нислэг үйлдэх хуваарь нь 04.23-04.25 хүртэл,  мягмар, пүрэв, бямба гарагуудад нислэг үйлдэх хуваарь нь 05.02-10.26-ны  өдөр хүртэл тус тус мөрдөгдөнө.

Төрийн байгууллагуудын мэдээлэл