ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦОО ОРОН НУТГИЙН БОДЛОГЫГ ТОДОРХОЙЛНО

Нэмэгдсэн: 2016-06-17 15:11:17

ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦОО ОРОН НУТГИЙН БОДЛОГЫГ ТОДОРХОЙЛНО

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Чингэлтэй дүүрэгт 2017 онд хийж хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар иргэдээс санал авах, иргэдээс ирүүлсэн саналыг хороодын Иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэн эрэмбэлэх үйл ажиллагаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь хэсэг болон Сангийн сайдын 2014 оны 43 дугаар тушаалаар баталсан зааврын дагуу хуулийн хугацаанд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жил Чингэлтэй дүүрэг “Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах” төслийн хүрээнд НЗДТГ, “Швейцарийн хөгжлийн агентлаг”, “Азийн сан”, “Нээлттэй нийгэм форум” ТББ-уудтай хамтран ажиллаж 9, 15 дугаар хороодод иргэдээс санал авах хуудсыг шинэчилсэн загвараар явуулж, мөн цахимаар санал авах арга ажиллагааг анх удаа туршилтын журмаар нэвтрүүлж үзсэнээрээ онцлог болжээ. Нийт 35 мянган ширхэг саналын хуудсаар иргэдээс санал авч нийт 90 мянга гаруй санал мэдээллийн санд бүртгэгдсэн байна. Үүнээс 16.5 хувь нь нийгмийн чиглэлээр, 23 хувь нь дэд бүтэц, нийтийн үйлчилгээний чиглэлээр, 57.7 хувь нь тохижилтын чиглэлээр, 2.8 хувь нь бусад чиглэлээр тус тус санал ирүүлжээ. ЭДИЙН ЗАСАГ, ТӨЛӨВЛӨЛТ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл