Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд Пара таеквондогийн Азийн аварга Х.Энхтуяаг хүлээн авч уулзлаа

Нэмэгдсэн: 2016-04-21 16:21:27

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд Пара таеквондогийн Азийн аварга Х.Энхтуяаг хүлээн авч уулзлаа

 Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд  пара таеквондогийн Азийн аварга Х.Энхтуяаг 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр  хүлэээн авч уулзаж, баяр хүргэлээ. Филиппин улсын Манила хотноо 2016 оны 04 дүгээр сарын 13- 20-ны өдрүүдэд зохиогдсон Пара таеквондогийн 2 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны иргэн, тамирчин Хүрэлбаатарын Энхтуяа оролцож Алтан медаль хүртсэн юм. Энэ үеэр Х.Энхтуяатай цөөн хором ярилцлаа.

-Таеквондогоор хичээллээд удаж байна уу?

-Найз маань намайг таеквондогоор хичээллэхийг ятгаж, чи амжилт үзүүлнэ гэдэг байсан. Монголын Олимпийн  таеквондогийн холбооны Пара таеквондогийн холбоо “Эрд хул” клубын тамирчин. Таеквондогоор хоёр сар хичээллээд пара таеквондогийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон.

-Монгол Улсаас  пара таеквондогийн Азийн аваргад оролцсон анхны эмэгтэй тамирчин уу?

-Манай клубт надаас өөр эмэгтэй тамирчин байхгүй.  Пара таеквондогийн Азийн аваргад оролцсон Монголын анхны эмэгтэй тамирчин, бас анхны Азийн аварга болж байна.

-Аваргын төлөө аль улсын тамирчинтай өрсөлдөв?

-Мөнгөн медалийн төлөө Энэтхэгийн тамирчинтай, алтан медалийн төлөө Ниппалын тамирчинтай тоглож өрсөлдөгчдөө 10:0 харьцаатай буулгаж авсан.

-Тэмцээнд оролцохоор явахдаа Азийн аварга  болно гэдэгтээ итгэлтэй байв уу?

-Итгэлтэй байсан. Намайг дэмжсэн хүмүүст ч, гэр бүлийнхэндээ ч ”Азийн аварга болоод ирнэ” гэж хэлсэн. Хүүдээ “Ээж нь Азийн аварга болоод хүүдээ машин авчирч  өгнө” гээд. Амласандаа хүрэх сайхан юм билээ.

-Цаашдын зорилго, мөрөөдөл гэвэл?

-Ирэх намрын 9 дүгээр сард болох  пара таеквондогийн Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор  төлөвлөж бэлтгэл сургуулилтаа хийж байна. 2020 оны зуны Олимпийн тоглолтод Пара таеквондо орохоор байгаа. Тиймээс Олимпийн аварга болохыг мөрөөдөж одооноос хичээх болно. Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход дэмжиж тусалсан Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын хамт олонд, пара таеквондогийн багш нартаа,  дэмжсэн бүх хүмүүст баярлаж , талархаж байгаагаа илэрхийлье.

ЗАХИРГАА, ХУУЛИЙН ХЭЛТЭС

IMG_6551

IMG_6560

IMG_6561

IMG_6583

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл