Хүүхдийн холбооны хамт олондоо баярлалаа

Нэмэгдсэн: 2020-03-24 15:42:37

Хүүхдийн холбооны хамт олондоо баярлалаа

Баянзүрх дүүргийн Онцгой комисст өнөөдөр Хүүхдийн холбооны хамт олноос амин дэм, маск болон гар ариутгагч хандивлалаа. Тус холбоо нь нийгмийн хариуцлагын хүрээнд Шинэ коронавирус буюу ‘’КОВИД-19’’-ийн тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг дүүргийн хэмжээнд зохион байгуулж, эрсдэлд нөхцөлд ажиллаж буй албан хаагчдад урам хайрлаж сэтгэлийн дэмжлэг үзүүлсэн юм.

Онцгой комиссын дарга Т.Баясах, Засаг даргын орлогч Т.Батцогт  нар энэ цаг үед төрөөс гаргаж буй аливаа шийдвэрийг түргэн шуурхай хэрэгжүүлж, эрсдэлд нөхцөлд ажиллаж буй албан хаагчдад сэтгэлийн дэм үзүүлж, урам хайрлаж байгаад чин сэтгэлийн Талархал илэрхийллээ.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Төрийн байгууллагуудын мэдээлэл