БЗД-ийн Онцгой комисс хуралдав

Нэмэгдсэн: 2020-03-11 10:06:53

БЗД-ийн Онцгой комисс хуралдав

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Онцгой комиссын шуурхай хуралдаан өчигдөр боллоо. Хуралдааны эхэнд Онцгой комиссын дарга Т.Баясах Улс, Нийслэлийн Онцгой комиссын хурлаас гарсан шийдвэрүүдийг танилцуулсан бол дүүргийн Эрүүл мэндийн төв, Цагдаагийн газар болон Мэргэжлийн хяналтын хэлтсээс шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, тархалтын хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлын явц, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, харилцан санал солилцлоо. 

Хуралдааны үеэр иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлж буй байгууллагууд болон үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, хяналт тавьж ажиллахыг мэргэжлийн ангиудад, эрсдэлд нөхцөлд ажиллаж буй албан хаагчдыг шаардлагатай хувцас хэрэглэлээр, техник тоног төхөөрөмжөөр хангахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгов.

Мөн дүүргийн Засаг даргын Тамгын газраас эргүүл хийж буй албан хаагчдыг аж ахуй нэгж байгууллагуудаар орохдоо ариутгал халдваргүйжүүлэлтэд түлхүү хяналт тавьж, тайлан мэдээг тухай бүр нэгтгэн танилцуулах чиглэл өгөв хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Төрийн байгууллагуудын мэдээлэл