Ажлын хэсэг хуралдав

Нэмэгдсэн: 2020-02-03 10:25:43

Ажлын хэсэг хуралдав

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар дүүргийн хэмжээнд томуу, томуу төст өвчин болон шинэ коронавирусаас урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгийг дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Д.Уламбаяр ахалж байгаа бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ажлын хэсгийн анхны хурлыг хийж, холбогдох албаны хүмүүст үүрэг, чиглэл өгсөн юм.

Тухайлбал, Засаг даргын орлогч Д.Уламбаяр томуу, төст өвчин, шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөг боловсруулж, болзошгүй тохиолдлын үед шаардлагатай эм эмнэлгийн хэрэгсэл, ариутгал, халдваргүйтгэлийн бодисын нөөцийг бүрдүүлж ажиллах үүрэг, чиглэл өгөв хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Төрийн байгууллагуудын мэдээлэл