Тамгын газрын албан хаагчид сургалтад хамрагдав

Нэмэгдсэн: 2019-09-17 16:27:00

Тамгын газрын албан хаагчид сургалтад хамрагдав

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсээс дүүргийн хэмжээнд Архивын Улсын үзлэг зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан Тамгын газрын нийт албан хаагчдад төрийн албанд нийтлэг ашиглагддаг үгсийн сан болон монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толийн хэрэглээний талаарх сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтыг Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн  Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш Ж.Ганбаатар орсон бөгөөд сургалтад дүүргийн төрийн захиргааны 60 албан хаагч хамрагдсан юм.

  Түүнчлэн дүүргийн Засаг даргын Тамгын газрын нийт албан хаагчид Хэлний бодлогын Үндэсний зөвлөлийн 2018 оны "Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толийг батлах тухай" 01 дүгээр тогтоолыг ажлын компьютер болон гар утсандаа файл хэлбэрээр татаж өдөр тутамдаа хэвшүүлэн ажиллаж байна.

Төрийн байгууллагуудын мэдээлэл