139 иргэнийг бүртгэлжүүлж, 40 иргэнийг бичиг баримттай болгожээ

Нэмэгдсэн: 2019-07-03 09:41:09

139 иргэнийг бүртгэлжүүлж, 40 иргэнийг бичиг баримттай болгожээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, дүүрэг дэх Цагдаагийн 1,2,3 дугаар хэлтэс, Эрүүл мэндийн төв болон Бүртгэлийн хэлтэс хамтран “Гэртээ харих зам” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт амьдарч байгаа гэр оронгүй тэнэмэл иргэдийг олж илрүүлэх, бүртгэлжүүлэх, эрүүл мэндийн үзлэгт хамруулах, бичиг баримтжуулах ажлыг 2019 оны 07 дугаар сарын нэгний өдөр амжилттай зохион байгуулав.

Энэ үеэр дүүрэг дэх Цагдаагийн 1,2,3 дугаар хэлтсийн албан хаагчид тэнэмэл иргэдийг олж илрүүлэн нийт 139 иргэнийг асуумжийн дагуу бүртгэлжүүлсэн бол Улсын бүртгэлийн хэлтсээс бичиг баримтгүй 40 иргэнийг бичиг баримттай болгожээ.

Түүнчлэн дүүргийн нутаг дэвсгэрт халуун усны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүд 4 цэгтзөөврийн төхөөрөмж тавин 161 тэнэмэл иргэнийг усанд оруулж, 48 тэнэмэл иргэний үсийг зассан байна.

Мөн энэ үеэр Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг Энэрэл эмнэлгийн яаралтай тусламжийн эмч сувилагч, ЭМТ-ийн  ДОХ/БЗДХ-ийн кабинетийн эмч сувилагч нар, Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн эмч нарын бүрэлдэхүүнтэйгээр хийсэн байна. 

Төрийн байгууллагуудын мэдээлэл