Ажлын хэсэг хуралдлаа

Нэмэгдсэн: 2019-06-13 02:56:27

Ажлын хэсэг хуралдлаа

Нийслэлийн Баянзүрх дүүргийн орчны тохижилт, инженерийн шугам сүлжээ, авто болон явган хүний замын засвар үйлчилгээний нөхцөл байдалд нэгдсэн үзлэг, судалгаа хийх ажлын хэсгийн хурал өнөөдөр боллоо. 

Тодруулбал тус ажлын хэсэг иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ая тухтай байдлыг алдагдуулж буй нөхцөл байдал, зөрчил, дутагдал тэдгээрийн хүчин зүйлсийг бодитоор тодорхойлж, дүгнэлт гаргах, цаашид холбогдох хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг сайжруулах бодлого, зорилт, арга хэмжээг жил бүрээр төлөвлөх, гүйцэтгэхэд шаардлагатай мэдээллийн санг бүрдүүлэх чиглэлээр хуралдсан байна. 
Дашрамд, тус ажлын хэсэг нь дүүргийн хэмжээнд хийж хэрэгжүүлсэн ажил болон үзлэг судалгааны дүнгээ нэгтгэн, цаашид авах арга хэмжээнийхээ саналыг боловсруулан 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах юм.

Төрийн байгууллагуудын мэдээлэл