Хүндэтгэл үзүүллээ

Нэмэгдсэн: 2019-06-13 02:54:51

Хүндэтгэл үзүүллээ

Халх голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойг угтан дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Цэргийн штабаас дүүрэгт амьдарч буй өндөр настай, ахмад дайчдад хүндэтгэл үзүүлж байгаа билээ. 

Тухайлбал өнөөдөр дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин, Цэргийн штабын дарга Т.Амартогтох болон бусад албаны хүмүүс 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон өдгөө 99 настай Т.Бат-Очир гуайд хүндэтгэл үзүүллээ. 
Энэ үеэр Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучин МУАЖ Ө.Баярмагнай ая дуугаа өргөж, цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагч нар ахмад дайчны биеийн байдалд үзлэг хийсэн байна.

Төрийн байгууллагуудын мэдээлэл