‘’Түлшээ нөөцөлье’’ сэдэвт уулзалт болов

Нэмэгдсэн: 2019-06-04 08:46:53

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран ‘’Түлшээ нөөцөлье’’ сэдэвт уулзалт семинарыг амжилттай зохион байгууллаа.

Тус уулзалтаар сайжруулсан шахмал түлшний түгээлт борлуулалтын систем, худалдан авах боломж нөхцөлийн талаарх мэдээллийг өгч, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа болон цаашид хийж, хэрэгжүүлэх ажлуудыг танилцуулсан юм.

Түүнчлэн сайжруулсан шахмал түлш хэрэглэх, худалдан авах, нөөцлөх талаарх мэдээллийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, харьяа хэлтэс албад, хороодын Засаг дарга нар, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, нэгдсэн эмнэлэг, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэлтсүүдийн төлөөлөл болон онцгой байдлын хэлтсийн албан хаагчдад өгсөн байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Төрийн байгууллагуудын мэдээлэл