Иргэдэд эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгөв

Нэмэгдсэн: 2017-11-10 09:26:00

Иргэдэд эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгөв

   Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хуулийн тасгаас энэ оныг ’’Иргэдийн оролцоотой эрх зүйн зүйн шинэтгэлийн жил’’ болгон зарласантай холбогдуулан иргэдэд эрх зүйн мэдлэг олгох сургалтыг шат дараатай зохион байгуулж байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд иргэдийг 4 бүс болгон хуулийн мэдлэг олгох сургалтанд үнэ төлбөргүй хамруулсан.

Тэгвэл энэ удаагийн сургалтад 4 дүгээр бүсийн иргэд буюу 8,10,11,12,20,23 дугаар хорооны 110 иргэн хамрагдаж эрх зүйн мэдээлэл, зөвлөгөөг авлаа.  Сургалтын үеэр Зөрчлийн тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг танилцуулав. Мөн иргэдэд нийтлэг тохиолдож буй асуудал түүнийг шийдвэрлэх хуулийн талаарх зөвлөгөө, мэдээлэл өгсөн юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Төрийн байгууллагуудын мэдээлэл