БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн 1937 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Сэлэнгэ аймгийг Булган, Сэлэнгэ хоёр аймаг болгон тусгаарлан байгуулжээ.

Ардын Сайд нарын Зөвлөлийн Ерөнхий сайд А.Амарын 1937 оны 12 сарын 27-ны өдрийн 241-р тушаалаар Булган аймгийг 15 сум, 128 баг, 10360 өрх, 43500 хүн амтай, 1,1 сая малтай, 42250  хавтгай дөрвөлжин км нутагтай байгуулж, Сэлэнгэ аймгаас Сайхан, Хантай, Сэлэнгэ, Булган, Сэлэнгэбүрэн, Халиун, Хангал, Цонхлон сум, Төв аймгаас Бүрэгхангай, Авзага сум, Хөвсгөл аймгаас Тэшиг, Хутаг-Өндөр, Намнан, Баян-Агт сум, Архангай аймгаас Могод сумыг Булган аймагт харъяалуулан захируулах болжээ.

Мөн 1938 оны 1 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Орхонтуул сумыг Булган аймагт шилжүүлжээ. Булган сумын төвд байгаа хүн, малын эмнэлэг, хоршоо, банкны салбар, бага сургууль, утас /холбоо/-ны хороог аймгийн байгууллага болгон өргөтгөж, шинээр улсын худалдааны бааз, хоршоодын холбоо, дунд сургууль, шүүх таслах газар, прокурор, дотоод яамны анги, засал сайжруулах /хорих/ газар, гар үйлдвэрийн төлөөлөгч, ойн анги, тээх нэвтрүүлэх, клуб, радио станц зэрэг газруудыг