Багануур дүүргийн удирдлагууд цусаа бэлэглэлээ

Нэмэгдсэн: 2013-06-14 15:36:14

 

Хэзээ ч нүүр тулан уулзахгүй, танихгүй хэн нэгэнд зориулан сэтгэл харамгүйгээр ариун цусаа бэлэглэж, бусдын алтан амийг аврагч ачтан доноруудын ариун үйлсийг сурталчлах, алдаршуулах, тэдэнд талархлаа илэрхийлэх боломжийг  олгох өдрийг дэлхий нийтээр 2004  оноос эхлэн Дэлхийн цусны донорын өдөр болгон тэмдэглэж эхэлсэн. Энэ өдөр өнөөдөр тохиож байна. Энэ жилийн хувьд 2013 онд “Таны цус амьдрал бэлэглэнэ” уриан дор бусдын амь  насыг аварч, тэдэнд амьдрал бэлэглэдэг донорууд, тэдний цусны  үнэ цэнийг олон түмэнд таниулахыг зорьж байна. 2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цусны төвд нөөц хомсдсонтой холбоотойгоор уриалга гарган өөрөө донорын эгнээнд нэгдэн орж байсан, Ерөнхийлөгчийнхөө энэхүү санаачлагыг дүүргийн Засаг дарга М.Гончигжав, засаг даргын орлогч О.Мөнхтулга, Г.Цамбагарав, ЗДТГ-ын ТХҮХэлтсийн дарга Ж.Эрдэнэбаяр нар дэмжин, нийт иргэдийн уриалан донорын эгнээнд нэгдэн орлоо. Багануур дүүргийн хэмжээнд 260 гаруй донор байдгийн 22 нь хүндэт донор бөгөөд дүүргийн төр захиргааны байгууллагаас эдгээр доноруудыг шагнаж урамшуулах, нийгэм олон нийтэд сурталчилах ажлыг шат дараатай зохион байгуулах юм байна.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл