Аж ахуйн нэгжийн анхааралд

Нэмэгдсэн: 2018-05-08 07:56:06

Аж ахуйн нэгжийн анхааралд

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Дүрэм, аргачлал батлах тухай” А/46 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан ЭБМЗ-ийн дүрмийн 4.1.4-т заасан “Боловсруулах үйлдвэрийн салбар хуралдаан”-аар дараах асуудлыг хэлэлцнэ. Үүнд:

-Эрдэс бүтээгдэхүүн, баяжмал, хоёрдогч түүхий эдийг цэвэршүүлэх, гүн боловсруулах үйлдвэр,

- Газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийн ТЭЗҮ

- Хүнд үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд.

Холбогдох мэдээллийг УУХҮЯ-ны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын мэргэжилтэн Ц.Тэмүүжингээс /51-264179/ тодруулна уу.

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл