Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

“ШУДАРГА ӨРСӨЛДӨӨНИЙ ОРЧИНГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ”-ИЙН 2 ДУГААР ШАТНЫ БАРИМТ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.

Нэмэгдсэн: 2019-11-29 09:03:04

“ШУДАРГА ӨРСӨЛДӨӨНИЙ ОРЧИНГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ”-ИЙН 2 ДУГААР ШАТНЫ БАРИМТ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.

2019 оны 11 сарын 14-ний өдөр Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-аас хэрэгжүүлэх гэж буй техникийн хамтын ажиллагааны төсөл болох “Монгол Улсын шударга өрсөлдөөний орчинг бэхжүүлэх төсөл”-ийн II шатны үндсэн баримт бичигт Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Тамура Эрико, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва нар гарын үсэг зурлаа.

Уг төслийн I шат нь 2015 оны 9 сараас 2018 оны 9 сар хүртэл 3 жилийн хугацаанд амжилттай хэрэгжиж дууссан.
Төслийн хугацаанд Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) Японы Шударга худалдааны хорооны дэмжлэгтэйгээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын албан хаагчдын чадавхийг сайжруулах, Монгол Улсын өрсөлдөөний хууль эрх зүйн орчныг шинэчлэх чиглэлээр дэмжиж хамтран ажилласан.
Эхний шатны төслийн үр дүнд үндэслэн II шатны төслөөр Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд дагаж өөрчлөгдөх журмын төслүүдийг боловсруулах, хууль, журмыг олон нийтэд сурталчлан таниулах, соён гэгээрүүлэх зэрэгт дэмжлэг үзүүлэхээс гадна, албан хаагч нарын чадавхийг дээшлүүлэх зэрэг хэд хэдэн чиглэлээр дэмжлэг үзүүлж хамтран ажиллах юм.

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР

Санал болгож байна
2019-11-04 15:24:07

2019-11-04 15:22:41

2019-11-04 15:18:50

Төрийн байгууллагуудын мэдээлэл