Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Нэмэгдсэн: 2019-10-14 16:47:08

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Нийслэлийн "Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр"-ийг зохион байгуулах, хяналт тавих орон тооны бус салбар зөвлөлтэй хамтран нийслэлд худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Өрсөлдөөний тухай, Зар сурталчилгааны тухай хуулиудаар болон зах зээлийн судалгааны сэдвээр 10 дугаар сарын 04-ний өдөр Хангарьд ордонд сургалт зохион байгууллаа.

Сургалтаар аж ахуйн нэгж, байгууллагууд хэрэглэгчийн эрх, худалдагч, үйлдвэрлэгчийн үүрэг болон зөрчилд оногдуулах торгуулийн талаар, мөн зах зээлийн шударга өрсөлдөөн, үнийн зохицуулалт, хууль бус зар сурталчилгааны асуудлаар сонирхсон асуултандаа хариулт авсан юм.

Сургалтын үеэр нийслэлийн Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Нийгмийн даатгалын газраас аж ахуйн нэгж байгууллагуулын төлөөллүүдэд холбогдох хууль тогтоомжийн чиглэлээр мэдээлэл өглөө.

Утас:1800-1284
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР

Санал болгож байна
2019-11-04 15:24:07

2019-11-04 15:22:41

2019-11-04 15:18:50

Төрийн байгууллагуудын мэдээлэл