Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

“ШУДАРГА ӨРСӨЛДӨӨНИЙ ОРЧИНГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ”-ИЙН 2 ДУГААР ШАТНЫ ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ.

Нэмэгдсэн: 2019-10-14 16:45:11

“ШУДАРГА ӨРСӨЛДӨӨНИЙ ОРЧИНГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ”-ИЙН 2 ДУГААР ШАТНЫ ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ.

Тус газраас Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Шударга өрсөлдөөний орчинг бэхжүүлэх төсөл”-ийн 2 дугаар шатны бэлтгэл ажлын хүрээнд 2019 оны 9 дүгээр сарын 22-ноос 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд төслийн нарийвчилсан төлөвлөгөө боловсруулах судалгааны багтай хамтран ажиллаж, Монгол Улсын өрсөлдөөний орчинд тулгамдаж буй асуудал, нөхцөл байдлын талаар санал солилцлоо.

Хамтын ажиллагааны үр дүнд 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “Монгол Улсын шударга өрсөлдөөний орчинг бэхжүүлэх төсөл”-ийн 2 дугаар шатны нарийвчилсан төлөвлөгөө боловсруулах үнэлгээний багийн уулзалтын протоколд гарын үсэг зурж , “Монгол Улсын шударга өрсөлдөөний орчинг бэхжүүлэх төсөл”-ийн 2 дугаар шатыг Японы олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай 2020 оны 1 дүгээр сараас хамтран хэрэгжүүлэхээр боллоо.

Уг төслийн хүрээнд Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд дагаж өөрчлөгдөх журмын төслийг боловсруулах, хууль, журмыг олон нийтэд сурталчлан таниулах зэрэгт дэмжлэг үзүүлэхээс гадна, албан хаагч нарын чадавхийг дээшлүүлэх зэрэг хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллах юм.

Санал болгож байна
2019-11-04 15:24:07

2019-11-04 15:22:41

Төрийн байгууллагуудын мэдээлэл