Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

АХМАД НАСТНУУДЫН САНАЛ, ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВЛАА

Нэмэгдсэн: 2019-10-14 16:24:26

АХМАД НАСТНУУДЫН САНАЛ, ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВЛАА

Монгол улсад 2018 оны жилийн эцсийн байдлаар нийт хүн амын 6.66 хувь буюу 215,731 нь 60 ба түүнээс дээш насны өндөр настан байна. Хүн амын дийлэнх хувь нь оршин суудаг Улаанбаатар хотод 133 гаруй мянган ахмад настан амьдран сууж байна.


Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас нийслэлийн дүүрэг, хороодын 100 гаруй ахмад настнуудад зориулсан сургалт, уулзалтыг 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулж тэдний санал, хүсэлтийг хүлээн авлаа.


Уулзалтаар ахмадууд өмнөө тулгамдаж буй болон нийслэл хотынхоо бүтээн байгуулалт, хөгжлийн төлөө санаа зовниж явдаг асуудлуудаар саналаа хэллээ.Тухайлбал нийтийн тээврийн үйлчилгээ, хүртээмж, тэтгэврийн зээлийн хүү давхардуулан тооцож байгаа тухай, амралт сувиллын газруудад амрах эрхийн бичгийн хүрэлцээ болон хотын шилжилт, хөдөлгөөнийг хязгаарлах талаарх санал, хүсэлтүүдийг тавьсан юм.


Мөн “Хэрэглэгчийн мэдээллийн 1284 төв”-ийн утсанд ахмад настангуудаас аяны үйл ажиллагаа, арга хэмжээтэй холбогдох талархал болон холбогдох санал, мэдээллийг ирүүлсээр байна. Тухайлбал:

- Чингэлтэй дүүргийн өндөр настан “О”-оос “Ахмад настнууддаа хандсан сайхан арга хэмжээ зохион байгуулж байгаад талархаж байна. Эмээ нь эмнэлгийн асуудлаар хэд хэдэн санал хүргүүлмээр байна. Өвөл бие өвдөөд улсын эмнэлэгт очихоор дараалал дугаар нь дийлдэхгүй хүлээн авах эмнэлэг олдоогүй. Арга ядаад хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүллээ. Төлбөр өндөртэй байдаг юм байна.


- СБД 17-р хорооны өндөр настан “Ч”-ээс “Та бүхний нэвтрүүлгийг үзлээ. Талархаж байна өндөр настан биднийгээ анхаарч байгаа явдалд. Улаанбаатарт хараагүй хүн амьдрахад хэцүү байна. Автобусны буудал дээр автобус хүлээж хүлээж суух гээд дөхөж ядаж байтал хаалгаа хаагаад яваад өгдөг. Ахмад хүнийг хүлээж суулган авч явахгүй орхиод явдаг. Албан байгууллагад ороход хүлээн авч суулгах суудал байдаггүй. Шахмал түлшний хэрэглээнд утаагүй түлшийг авах гэхээр байршил нь хэт хол настай хүнд очиж авах хүндрэлтэй байдаг. Та бүхнийхээ ажилд амжилт хүсье.” гэсэн байна.

Иймд тус газраас Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Ахмад настны тухай хуульд зааснаар ахмад настны хэрэглэгчийн эрхийг хамгаалж, тэдний тавьсан санал, хүсэлт, асуудлыг холбогдох яамд, байгууллагууд, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт хүргүүлэхээр ажиллаж байна.

УТАС: 1800-1284

Санал болгож байна
2019-11-04 15:24:07

2019-11-04 15:22:41

Төрийн байгууллагуудын мэдээлэл