Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХМАДЫН ЗӨВЛӨЛИЙН УДИРДЛАГУУДАД АХМАД НАСТНЫ ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ.

Нэмэгдсэн: 2019-10-14 16:21:12

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХМАДЫН ЗӨВЛӨЛИЙН УДИРДЛАГУУДАД АХМАД НАСТНЫ ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ.

Ахмад настнуудад Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай болон холбогдох хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгч, тэдний хэрэглээний боловсролыг нэмэгдүүлэх, ахмад настанд зориулсан эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, эрх нь зөрчигдөж буй чиглэлээр хяналт шалгалт явуулах, зөрчлийг таслан зогсоох үүднээс “Ахмад настан – хэрэглэгч” аяныг 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд зохион байгуулж байна.

Ахмад настан хэрэглэгчдийн хэрэглээний боловсролыг нэмэгдүүлэх, холбогдох хууль тогтоомжийг танилцуулах ажлын хүрээнд 9 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах орон тооны бус салбар зөвлөл, ахмадын холбоотой хамтран тус дүүргийн хороодын ахмадын зөвлөлийн удирдлагуудад “Ахмад настан хэрэглэгч” аяны арга хэмжээ, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн талаар танилцуулга мэдээллийг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газраас өглөө.


Мөн уулзалт, сургалтаар ахмадын өмнө тулгамдаад буй асуудлууд болох эрүүл мэндийн салбарын болон нийтийн тээврийн үйлчилгээ, амралт сувиллын газруудын хүртээмж, төлбөрийн талаарх санал, хүсэлтийг хүлээн авлаа.

УТАС: 1800-1284

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР

Санал болгож байна
2019-11-04 15:24:07

2019-11-04 15:22:41

2019-11-04 15:18:50

Төрийн байгууллагуудын мэдээлэл