ОЛОН НИЙТИЙН НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ӨРГӨНӨӨР ОРОЛЦОНО УУ 

Монгол Улсын Засгийн газараас Нээлттэй засгийн түншлэлийн 2016-2018 оны “Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө”-г 5 дугаар сард багтаан батлан гаргахаар ажиллаж байна. Олон Улсын Нээлттэй засгийн түншлэлийн зарчим, шаардлагын дагуу төр, хувийн хэвшил, иргэд, иргэний нийгэм, олон улсын байгууллага болон хэвлэл мэдээллийн тэгш оролцоонд тулгуурлан НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ зохион байгуулж, төлөвлөгөөний төсөлд тусгах зорилт, арга хэмжээний төсөлд санал авах  ажиллагаа явагдах тул ogp.mongolia@gmail.com хаяг болон 261856  дугаарын утсанд хандаж, бүртгүүлнэ үү. 

Биечлэн оролцогчдын тоо хязгаартай тул Та саналаа цахим хэлбэрээр өгөх боломжтой бөгөөд хэлэлцүүлгийн хөтөлбөр, төлөвлөгөөний төсөл, дэлгэрэнгүй мэдээллийг www.zasag.mn/tunshlel; www.cabinet.gov.mn цахим хуудаснаас авч, саналаа мөн хаягаар 5 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө ирүүлэх боломжтой.

Хэлэлцүүлэг 2016 оны 5-р сарын 19-ний 08.40-14.00 цагт “Корпорейт хотел Конвеншин сентер”-д болно. Хаяг: УБ хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, 

Махатма Гандигийн гудамж.

Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөөний төслийг энд дарж татаж авна  уу.

Түүнчлэн, 
OGP Mongolia” фэйсбүүк группэд нэгдэж,
@OGP_Mongolia” твиттер аккаунтыг дагаж, дараах линкүүдээс 

Нээлттэй засгийн түншлэлийн талаарх мэдээллийг тогтмол авах боломжтой: 
www.zasag.mn/tunshlel    www.opengovpartnership.org

 

 МОНГОЛ УЛСЫН НЭЭЛТТЭЙ ЗАСГИЙН ТҮНШЛЭЛ

Нээлттэй засгийн түншлэл

 

ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ

  • Нээлттэй засгийн түншлэлийн тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолтатах

  • Үндэсний зөвлөл, салбар зөвлөлийн бүрэлдэхүүн батлах тухай Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжтатах

  • Ажлын албаны бүрэлдэхүүнийг батлах тухай ЗГХЭГ-ын даргын тушаал татах

ТАНИЛЦУУЛГА

  • Нээлттэй засгийн түншлэл гэж юу вэ? танилцуулга татах

ТӨЛӨВЛӨГӨӨ, ТАЙЛАН

  • Дунд хугацааны өөрийн үнэлгээний тайлан, Монгол Улс 2015 татах

  • Mid term self Assessment report in English, Mongolia 2015 татах

  • 2014-2015 оны Монгол Улсын Нээлттэй засгийн түншлэлийн үндэсний төлөвлөгөө татах

  • Олон Улсын Нээлттэй засгийн түншлэлийн Азийн бүсийн чуулганд оролцсон тухай ажлын тайлан татах

  • Монгол Улсын Нээлттэй засаг түншлэлийн хүрээнд 2015-2018 онд хийх ажлын төлөвлөгөөтатах

  • “ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДЭСНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ”-НИЙ ТӨСӨЛ 2016-2018татах

ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ШИЙДВЭР

ХОЛБОО БАРИХ

  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэдэх Нээлттэй засаг түншлэлийн орон тооны бус ажлын алба, Төрийн ордон, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, 14201, Их эзэн Чингисийн талбай -1.
  • Цахим шуудан: ogp.mongolia@gmail.com
  • Цахим хуудас: http://zasag.mn/tunshlel
  • Нээлттэй засаг түншлэлийн Олон улсын цахим хуудас: opengovpartnership.org
  • TWITTER: #OGP Mongolia

  • Нээлттэй засаг түншлэлийн Танилцуулгын загвар файл (pptx) татах

  • OGP Power Point Presentation Template татах