Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлд нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тодорхой тусгаж хуульчилсан байгаа. Даатгуулагчдад олгож буй дээр дурдсан хоол, унааны зардал, түлээ, нүүрсний хөнгөлөлт нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 зугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан “аж ахуйн нэгж, байгууллагаас ажилтанд олгож байгаа хоол, унааны зардал, орон сууц, түлээ, нүүрсний үнийн хөнгөлөлт, түүнтэй адилтгах бусад орлого”-д хамаарах тул шимтгэл ногдуулах сарын хөдөлмөрийн хөлс, орлогын бүрэлдэхүүнд оруулан тооцно.