Дэлхийн хоёрдугаар дайн, чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн баярыг тохиолдуулан чөлөөлөх дайндоролцож явсан ахмад дайчдад эх орны дайны ялалтын 70 жилийн ойн медалийг гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр боллоо.
Уг арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Д.Нацагдорж, Д.В.Аникин нар үг хэлж баярын мэндийг дэвшүүлсэн бөгөөд Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Димитрий Викторович АНИКИН ахмад дайчдад шагналыг гардуулан өгсөн байна. Ахмад дайчдаас Б.Хүү, С.Яринпил, Г.Сүхбаатар нар өөрийн биеэр ирж шагналаа гардсан ба бусад ахмад дайчдын төрөл төрөгсөд шагналыг гардан авсан байна.