Монгол улсын Засгийн газрын тогтоолоор аймгийн ОБХ нь Онцгой байдлын газар болж өргөжсөн байна. Үүнтэй холбогдуулан онцгой байдлын албаныхан ард иргэдэд үйл ажиллагаагаа танилцуулж орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан байна.
Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын хувьд өнгөрсөн жил улсын төсвөөс машин техник хэрэгсээр хангагдаж үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа бөгөөд аврах гал унтраах 21 дүгээр анги, улсын нөөцийн салбар гэсэн бүтэцтэй, 12 нэгж тээврийн хэрэгсэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Гамшгаас хамгаалах, Галын аюулгүй байдлын, улсын нөөцийн тухай хууль, холбогдох заавар журмыг удирдлага болгон гамшиг осол, гал түймрээс урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг тус байгууллагын хувьд үйл ажиллагаа хэвийн байгааг онцоллоо.
Монгол улсын Засгийн газрын 2015 оны 80 дугаар тогтоол, Онцгой байдлын Ерөнхий газрын даргын Б/326 дугаар тушаалаар Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар болж өргөжсөн байна. Үүнтэй холбогдуулан Өмнөговь аймгийн ОБГ-аас Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газартай гамшгаас урьдчилан сэргийлэх ажлын эрчимжүүлэх ажлаар "Хамтын ажиллагааны санамж бичиг" байгуулж тодотгол хийсэн байна.